ирээдүй рүүгээ нэг хардаа : кимчи хийх арга

кимчи хийх арга

 

Орц:

2 ширхэг байцаа (хятад), нэг ширхэг лууван дөрвөн ширхэг сонгино, ногоон сонгино 50 гр, жууцай 50 гр, толгой сармис. цагаан гаа 30 гр, нунтаг улаан чинжүү тал аяга, алим эсвэл лийр нэг ширхэг, элсэн чихэр, давс, дошида ногооны үүсүү, тал аяга кимчиний тос.

Бэлтгэх:
1. Байцаагаа эхлээд уртааш нь гурав хуваана.

2. Саванд ус хийж, хоёр аяга давс уусгаад байцаагаа хийж дөрвөн цаг байлгана.
3.Байцаагаа давстай уусмалаас гаргаж хүйтэн цэвэр усанд угаана.
4. Эцэст нь байцаагаа хатаана.
Амтлагчийн жор
1, Тал аяга усанд улаан чинжүүгээ зуурна.
2. Нимгэн хэрчсэн луувангаа улаан чинжүүтэй сайтар холино.
З. Сармис, цагаан гаа, алимаа нунтаглаад таван см-ийн урттай хэрчсэн сонгино, жууцайтайгаа холино.
4. Луувантай хольсон улаан чинжүүгээ ногоотой нийлүүлж нэг саванд хийгээд кимчиний тос гурван том халбагаар элсэн чихэр, 1/3 сүү, хоёр дошидагаар амталж сайтар хольж хутгана. Сам хорхой, дун эсвэл жижиг агас нэмбэл кимчиний жинхэнэ амт гарна.

Байцаа хэрхэн кимчи болдог вэ

1. Давсны уусмалд дэвтээж бэлтгэсэн байцааныхаа дэлбээ бүрт амтлагчийн холимгийг түрхэнэ. Ингэхдээ байцааны зузаан хэсэгт ахиухан, нимгэн хэсэгт чинжүүний өнгө орох төдий түрхэхэд болно.
2. Амталсан байцаагаа гадна талын навчаар нь орооно.
З. Шавар ваар юм уу хуванцар саванд хийж дээгүүр нь байцааны гадна талын навчаар бүрнэ. Таг тавьж 3-10 градуст 10 цаг байлгахад кимчи бэлэн болно.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)